Friday, February 3, 2012

Компьютерийн cүлжээ гэж юу вэ?



Компьютерийн cүлжээ гэж юу вэ?
Компъютеруудыг хооронд нь холбосны vр ашиг: компьютеруудын дунд принтер хувааж хэрэглэх, нэг интернэт холболтын эрхийг хувааж хэрэглэх, хоорондоо файл, мэдээлэлийг хялбарханаар солилцох, хоорондоо тоглоом тоглох, хоорондоо алслагдсан компьютеруудыг холбосон бол хэрэглэгчид сvлжээгээ ашиглан хоорондоо чатлах, видео хурал хийх гэх мэтээр харилцааны хэрэгсэл болгон ашиглаж болно.
Эндээс харахад компьютеруудыг єєр хооронд нь холбож сvлжээ vvсгэхийн гол зорилго нь хэрэглэгчидэд тоног тєхєєрємж, программ хангамж, мэдээлэлийн эх vvсвэрийг дундаа хувааж ашиглах, хоорондоо холбоо харилцаа тогтоох єргєн боломжыг олгох явдал ажээ. Компьютерын сvлжээний тvvх нь мэдээж, компьютер vvсэж хєгжиж эхэлсэн 1950-60-аад оны vеээс эхлэнэ.
1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний" компьютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ vед дэлхий дээрхи нийт компьютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун цєєхєн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох "гайхамшигт" санаа хэний ч толгойд ордоггvй байсан биз. 1960-аад онд компьютеруудыг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сvлжээ vvсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерын хэмжээ нь эрс жижгэрч, мєн томоохон байгууллага, пvvс корпораци, их дээд сургуулиуд єєрсдийн сервер (толгой) компьютер дээрээ database (єгєгдлийн сан) vvсгэж, уг сvлжээнд байгаа бусад (client) компьютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микро компьютер буюу хувь хvн жижиг бизнесvvдэд зориулагдсан авсаархан бєгєєд хямдхан компьютерууд гарч ирж, эхэндээ сvлжээнд холбогдолгvй ашиглагддаг байснаа удалгvй хооронд нь юмуу майнфрэймд холбож сvлжээ vvсгэж эхэлсэн. Микро компьютерууд дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг тvшиглэсэн client - server бvтэцтэй сvлжээ ихэд дэлгэрсэн ажээ. Сvлжээний архитектур бvтэц : Компьютерын сvлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна, дараах гурван vндсэн хэсгээс бvрднэ: 1. Server (хэрэгцээтэй мэдээлэлийг хадгалж буй компьютер), 2. Client (хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компьютер), 3. Circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам) юм. Энэ сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сvлжээний vйл ажиллагаанд аль нь их vvрэгтэй байх вэ гэдгийг сvлжээний архитектур (бvтэц) тодорхойлж єгнє. Гурван vндсэн архитектур байдаг. Host-based буюу тєвлєрсєн майнфрэйм бvхий сvлжээнд энэ толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based сvлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох vvрэгтэй байдаг бол, Client-server сvлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор єнєєдрийн байдлаар Client-server бvтэцтэй сvлжээ нь илvv их єргєнєєр хэрэглэгдэж байна. Харин ерєєсєє сервергvй, дан клиент компьютеруудыг хооронд нь холбож vvсгэсэн сvлжээг peer-to-peer сvлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сvлжээ peer-to-peer бvтэцтэй байна.

No comments:

Post a Comment