Thursday, February 2, 2012

дэлхийн хөгжилтэй хамт хөл нийлүүлэн алхцгаая

Бидний монгол улс манжийн дарлалаас гараад 200 гаруй жил өнгөрчээ. Бид дэлхий дахины хөгжилөөс зуу гаруй жилээр хоцорч байсан цаг үе бий. Ерөнхийдөө бид энэ дэлхий ертөнцөөс хол тасархай байсан гэхэд хилсэдэхгүй. Харин сүүлийн жилүүдээс бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж улам ч дэлхийн хөгжил цэцэглэлд ойртох болсон. Үүний нэг илрэл бол яахын аргагүй техник технологийн хөгжил дэвшил юм. Бидний амьдарч байгаа энэ 21-р зууныг мэдээллийн эрин зуун гэж нэрлэх болоод нилээдгүй олон жилийг ардаа үджээ. Манай улсад саяхныг хүртэл дэлхийн зах зээл дээр шинээр гарсан техник технологи хоцрогдож, хуучраад улаан номонд орох гэж байгаа үед нь тэр технологи орж ирдэг байсан. Харин бид одоо дэлхий дахинд хүчээ авч хөгжиж байгаа  техник технологийн дэвшилийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлж байгаа нь биднийг дэлхийн хөгжлөөс хоцрохгүй( гэхдээ бас түрүүлээгүй )хөл нийлүүлэн алхаж яваа хэрэг. Сүүлийн жилүүдэд монголд төдийгүй дэлхий дахинд мэдээлэл технологийг тэргүүлэх салбар болгоод байна. Тиймээс ч өнөөдөр  мэдээлэл технлогийн мэргэжилийг олон хүмүүс сонгон суралцах болсон. Бид газар доорх баялагаа зарж ухаанаа зарж амьдрах цаг иржээ.Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаж амьдрах биш харин тэр чиг хандлагыг хамтдаа тодорхойлох  оюунлаг  оюутан залуус та бүхний гарт тэнгэрлэг монголын минь ирээдүй байна. Залуусаа  хөгжилд дэвшилд хамтдаа !

No comments:

Post a Comment