Friday, February 3, 2012

Unix үйлдлийн системийн тухай



1960 аад оны сүүлчээр Unix үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичжээ. Тэрээр хожим нь C программчлалын хэлний үндэс болсон B хэлийг зохиожээ.
Улмаар 1970 онд Дэннис Ритчиегийн хамтаар АТ&Т Bell лабораторид PDP-11 дээр UNIX үйлдлийн системээ гаргажээ.
Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.
Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтоно.Ингээд Unix системийн програмчлалын гарын авлага 1971 оны 11-р сарын 3 өдөр гарч байжээ. Unix-ын код хялбар болох тутам эрчимтэй хөгжих болсон ба AT&T фирм unix үйлдлийн системийг их сургуулиуд, засгийн газар, арилжааны зорилгоор лицензтэйгээр худалдаалах болсон юм.. 1975 оноос эхлэн улам боловсронгуй болсон Unix-ийн 4,5,6-р хувилбар гарсан. Unix v7 хувилбарын unix 600 машин дээр ажиллаж байсан ба судалгааны зориулалттай хөгжүүлж байсан Unix системийн сүүлийн хувилбар байсан юм.
U
nix  үйлдлийн системийг анх хэд хэдэн програм зохиогчид нэг компьютерт зэрэг хандаж түүний нөөц боломжийг ашиглахад зориулан зохиогдсон байна Хэдийгээр Unix-ийг програмистууд програмистуудад зориулан зохиосон боловч, энэ нь чадавхилаг, уян хатан учраас бизнес, шинжлэх ухаан, боловсрол болон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон юм.Маш олон төрлийн харилцаа холбооны холболтын болон дамжуулах системийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, удирдлагын системүүд Unix дээр суурилсан байдаг юм. Эхэндээ дунд хэмжээний миникомпьютерүүдэд зориулагдан зохиогдсон боловч удалгүй том майнфрэйм компьютерүүдэд шилжин суурилагдсан байна. Хувийн буюу жирийн хэрэглээний компьютерүүд өргөн тархахын хэрээр, Unix ч мөн энэ төрлийн компьютерүүдэд ч мөн таарах болсон бөгөөд одоогоор хэд хэдэн компаниуд шинжлэх ухааны судлаачид болон компьютерийн програм зохиогчдод зориулан UNIX-д суурилсан машинуудыг үйлдвэрлэн гаргаж байна
UNIX-ийг эхнээс нь л шилдэгт тооцуулсан шинжүүд нь:
· Multitasking – Мультитаскинг буюу олон бодлогот горимд ажиллах чадвар
· Multiuser – буюу олон хэрэглэгчийн горимд хэрэглэх боломж
· Portability- зөөгдөх буюу суурилагдах чадвар
· UNIX-ийн програмууд
· Library – буюу програм хангамжуудын сан
UNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.

Кернел
Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.
Бүрхүүл
Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.
Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.
Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд
Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Unix нь дотроо 2 төрлийн байх юм. Юугаар төрөлж ангилваа гэхээр boot хийх үедээ системийн хаанаас программуудаа унших вэ яаж унших вэ гэдгээр. Өөрөөр хэлбэл “init” хийх төрлөөр нь ангилдаг.
Тэр хоёр төрөл нь:
1. SystemV
2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуулд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдаж.

System V төрөл нь init хийхдээ /etc/rc.d/init.d/ дотроос программуудаа (daemons бую services-ийн startup script-ууд) ачаалах ба энэ директор нь цааш хэд хэдэн ч директор руу симболик линк хийгдсэн байж болно. Single user уу multi user-уу энэ тэрээсээ хамаарч өөр өөр директориос даэмон-уудаа ачаална.
Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.

BSD төрөл нь init хийхдээ /usr/local/etc/rc.d/ дотроос скриптүүдээ ачаална. Гэхдээ тэр директор нь зөвхөн ганц бөгөөд өөрөөр хэлбэл өөр директор эд нараас ачаалахгуй гэсэн үг дээ. Slackware Linux дистро, бүх BSD (FreeBSD, NetBSD, OpenBSD (энэ гурав үнэгүй), BSDi)-ууд үүнийг ашиглана. BSD нь лицэнзийн асуудлаас болж BSDi(үNetэй), FreeBSD, OpenBSD, NetBSD (бүгд үнэгуй) гэх мэт болон хөгжиж иржээ.
Linux үйлдлийн систем нь Unix үйлдлийн системээс гаралтай нэгэн төрлийн unix төст (unix-like) үйлдлийн систем боловч персональ компьютер хэрэглэгчдийн сонирхон судалдаг маш өргөн тархсан үйлдлийн систем юм. Linux нь GNU системтэй нэгдэж байж бүрэн үйлдлийн систем болдог.

сервер гэж юу вэ?


Server гэдэг нь боловсруулалт хийх, асуултанд хариулах г.м үйлчилгээ үзүүлдэг техник хангамжийн цуглуулга гэсэн үг. Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Сeрвer гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм.Сервер нь зүгээр мэдээлэл оруулаад байх биш Веб броузер ба веб сервер хоёр нь ихэвчлэн ялгаатай машинууд дээр ажиллах бөгөөд тэдгээрийн ажиллах машинуудыг Client ба Server гэж нэрлэдэг. Гэхдээ сервер ба броузер нь нэг машин дээр локал орчинд ажиллах боломжтой.
Энэ нь сүлжээний хост компьютер дээр байдаг. Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг биелүүлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хүсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан Server юмуу групп Server-т өргөн ашиглагддаг. Server-ийн үндсэн үйл ажиллагаа нь мэдээлэлд боловсруулалт хийх явдал юм.
1.Клиент пррограм нь:
•           Хэрэглэгчийн хүсэж байгаа мэдээллийг сервер рүү дамжуулна
•           Дамжуулж байгаа мэдээллийг сервер ойлгох формат руу хувиргах
•           Серверт байгаа мэдээллийг хэрэглэгч уншиж чадахаар хувиргах хэрэгтэй
2. Сервер програм нь:
•           Клиентээс ирж байгаа хүсэлтийг хүлээн авч боловсруулдаг
•           Клиентийн хүсэж байгаа мэдээллийг түүн рүү илгээх үүрэгтэй
Client компьютер нь мэдээллийг авах хүсэлтээ уг компьютер руугаа илгээж server гэгдэх компьютер нь өгөгдөл программаа хянана. Өөр нэг төрөл нь peer-ro-peer сүлжээ юм. Энэ нь хүсэлтээ server-ийн шаардлагагүйгээр илгээхийг хэлнэ Сервер нь өндөр хүчин чадалтай үйлдлийн систем шаардагдах ба энэ нь хэрэглэгчдэд нэг дор олноор үйлчлүүлэхэд хангалттай хүчин чадалтай байх хэрэгтэй нөгөө талаас найдвартай байх шаардлагатай.Сервер нь  серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.Серверүүд нь үйл ажиллагаа,гүйцэтгэх үүргээрээ өөр өөр байдаг.Дараах серверүүд байна.
•           Мэйл сервер
•           Вэб сервер
•           Модем сервер
•           Факс сервер
•           Файл сервер
•           Принт сервер
Ерөнхийдөө программын зохицомж нь дотоод сүлжээний серверт хадгалагдана. Программыг байнга хэрэглэдэг хэрэглэгч нар нь үүнийгээ интернэтээс татаж аван, үүнийгээ дотоод хард дискнээсээ ажиллуулдаг болсон. Хэрэглэгч нар мөн принтлэх болон бусад үйлчилгээгээ дотоод сүлжээний серверээр дамжуулан захиалж болно. Хэрэглэгч нь файлуудаа дотоод сүлжээг ашиглан хамтран эзэмшиж болох ба унших болон бичих нь дотоод сүлжээний удирдлагаар явагдана. Дотоод сүлжээний сервер нь мөн web сервер маягаар хэрэглэгдэж болох ба интернэт орчны гадаад зөвшөөрөлгүй хандалтаас хамгаална.Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг биелїїлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хїсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шаарддаг.






Сүлжээ хэрхэн тавих вэ?


Сүлжээ хэрхэн тавих вэ?
Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж буйн дотор үүрэн телефон, мэдээллийн сүлжээний хөгжлийн хурд тэргүүлэх байр сууринд байна. 2000 оны эхэн үеэс Монголд айл өрх, албан байгууллага бүр компьютержих үйл явц эхэлж төрөөс дэмжсэн багц бодлогын үр дүнд энэ нь амжилттай хэрэгжих болсон билээ.Датаком компани анх 128 кбит/с
хурдаар интернет холболтыг бий болгож байсан бол өнөөдөр Монгол улсын нэгдсэн гарц 10.2 Гбит/ с орчим болсон төдийгүй цаашид ч нийт урсгалын хэмжээ өсөн нэмэгдэх болно.
Монгол улсад албан байгууллага, хувь хүмүүс айл өрх үндсэн 3 төрлийн дамжуулэх орчноор интернэтийн сүлжээг хүргэж байна. Үүнд:
ШИЛЭН КАБЕЛЬ
Хэн бүхний мэдэх өндөр хурдны холболт. Гэхдээ шилэн кабелийн холболт хийлгэлээ гээд танай байгууллага, танай гэрийн интернэтийн хурд өндөр болно гэсэн үг биш юм. Шилэн кабэлийн холболт хийлгэснээр танд хүрч байгаа мэдээллийн урсгал хугацааны хоцрогдолгүй, дохионы унтралтгүй нэг ёсондоо үл тасалдах байдлаар хүрэх болно. Жишээ нь, шилэн кабелийн холболтоор 512 кбит/с хурдтай интернэтийн холболт хийлгэвэл таны сүлжээнээс гадаад улсын вэб сайт руу холбогдох хурд оператор компаниас хязгаарласан хурд буюу 512 кбит/с хурдаар л хандана гэсэн үг. Мэдээж хэрэг Монголд байрлаж байгаа сайтууд руу өндөр хурдаар холбогдоно. Голдуу байгууллага, оффисын барилгууд шилэн кабелийн холболт хийлгэдэг ба сүүлийн уед интернэтийн үйлчилгээ узүүлэгч зарим нэг компаниуд айл өрх рүү чиглэсэн холболт үйлчилгээг түлхүү үзүулэх болсон.Тухайлбал,Мобинэт, Скайнэтком , ЕкозунаНэт гэх мэт.
DSL/ADSL
Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж бэйгаа энэ төрөл нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нэгэнт ашиглагдаж байгаа телефон сүлжээний зэс кабелиар өгөгдөл дамжуулдаг. 051 болон А051-технологийн хувьд дамжуулах зай хязгаарлагдмал хамгиин ихдээ 4-5 км зайд өгөгдөл дамжуулна, кабелийн чанараас шалтгаалж унтралт үүсдэг, 2 Мbps хурдаас дээш хурд авах боломжгүй зэрэг сөрөг тал бий. Энэ төрлийн уйлчилгээг Миком, Мэжикнэт, Sку С&С, Ситинэт зэрэг компаниуд голлон үзүүлдэг. Утасгүй сүлжээ буюу WIFI, WIMAX технологийн ашигласан Үйлчилгээ нь хэрэглэхэд хялбар. хүссэн газраасаа холбогдох боломж зэрэг давуу талуудыг бий болгодог. Сул тал нь дохионы унтралт, мөн хэрэглэгчийн төхөөрөмж үнэтэй, овор хэмжээ ихтэй байдаг. WIMAX технологийн хувьд Монголд анхлан оруулж ирж хэрэгжүүлж байгаа компани нь Улуснэт. Энэ технологи нь 30-50 км хүртэл зайд өгөгдл дамжуулна, 70 Мbps хурдаар өгөгдөл дамжуулах боломжтойгоороо давуу. Технологи маань өөрөө шинэ, үнэтэй учраас үйлчилгээний өртөг ч гэсэн мөн адил өндөр тогтоогдсон. WIFI технологийг хумүүс зарим нэгэн кафе, онгоц, галт тэрэгний буудал, зочид буудал зэрэг газруудад л голлон ашигладаг гэж ойлгодог. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн Азийн улс орнууд, тухайлбал Хонг Конг, Малайз, Сингапур, Тайвань зэрэг улсууд WIFI бүс болгон зарлаад байгаа. Тухайн улсуудын нутаг дэвсгэрийн хаана ч явсан гэсэн таны зөөврийн компьютер, гар утас (мэдээж хэрэг WIFI карттай байх шаардлагатай) сүлжээнд нь холбогдож чадна. Улаанбаатарчуудын хувьд хамрах хүрээ жижиг, хүн ам нь хотынхоо төвд нягтаршиж төвлөрсөн зэргээс үндэслэн WIFI хот болох бүрэн боломжтой. Харин бааз станц хэрэглэгч хоорондын зай бага, хамгийн ихдээ саадгүй орчинд 1 км хүртэл зайд холболт хийх зэрэг бэрхшээл бий. Үүний гол шалтгаан нь хэрэглэгчийн төхөөрөмж (зөөврийн компьютерт суулган карт) жижиг овортой чадал багатай байдаг. Бүрэн хамарсан сүлжээ бий болгоход олон тооны бааз станц суурилуулах шаардлагатай. Хурдан тархах хамгийн давуу тал нь зөөврийн компьютертэй хэрэглэгч нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд холбогдож чадна. Эдгээр үндсэн холболтын төрлүүдийг ашиглан, мөн хооронд нь нийцүүлж ашигласнаар олон давуу тал, амар, хялбаршуулсан хэрэглээг хэрэглэгч өөрөө бий болгох боломжтой. Жишээ нь;
Та эдгээр технологиудыг ашиглан өөрийн гэрийн болон албан байгууллагын сүлжээг ямар ч байдлаар зохион байгуулах боломжтой юм.



Компьютерийн cүлжээ гэж юу вэ?



Компьютерийн cүлжээ гэж юу вэ?
Компъютеруудыг хооронд нь холбосны vр ашиг: компьютеруудын дунд принтер хувааж хэрэглэх, нэг интернэт холболтын эрхийг хувааж хэрэглэх, хоорондоо файл, мэдээлэлийг хялбарханаар солилцох, хоорондоо тоглоом тоглох, хоорондоо алслагдсан компьютеруудыг холбосон бол хэрэглэгчид сvлжээгээ ашиглан хоорондоо чатлах, видео хурал хийх гэх мэтээр харилцааны хэрэгсэл болгон ашиглаж болно.
Эндээс харахад компьютеруудыг єєр хооронд нь холбож сvлжээ vvсгэхийн гол зорилго нь хэрэглэгчидэд тоног тєхєєрємж, программ хангамж, мэдээлэлийн эх vvсвэрийг дундаа хувааж ашиглах, хоорондоо холбоо харилцаа тогтоох єргєн боломжыг олгох явдал ажээ. Компьютерын сvлжээний тvvх нь мэдээж, компьютер vvсэж хєгжиж эхэлсэн 1950-60-аад оны vеээс эхлэнэ.
1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний" компьютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ vед дэлхий дээрхи нийт компьютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун цєєхєн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох "гайхамшигт" санаа хэний ч толгойд ордоггvй байсан биз. 1960-аад онд компьютеруудыг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сvлжээ vvсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерын хэмжээ нь эрс жижгэрч, мєн томоохон байгууллага, пvvс корпораци, их дээд сургуулиуд єєрсдийн сервер (толгой) компьютер дээрээ database (єгєгдлийн сан) vvсгэж, уг сvлжээнд байгаа бусад (client) компьютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микро компьютер буюу хувь хvн жижиг бизнесvvдэд зориулагдсан авсаархан бєгєєд хямдхан компьютерууд гарч ирж, эхэндээ сvлжээнд холбогдолгvй ашиглагддаг байснаа удалгvй хооронд нь юмуу майнфрэймд холбож сvлжээ vvсгэж эхэлсэн. Микро компьютерууд дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг тvшиглэсэн client - server бvтэцтэй сvлжээ ихэд дэлгэрсэн ажээ. Сvлжээний архитектур бvтэц : Компьютерын сvлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна, дараах гурван vндсэн хэсгээс бvрднэ: 1. Server (хэрэгцээтэй мэдээлэлийг хадгалж буй компьютер), 2. Client (хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компьютер), 3. Circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам) юм. Энэ сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сvлжээний vйл ажиллагаанд аль нь их vvрэгтэй байх вэ гэдгийг сvлжээний архитектур (бvтэц) тодорхойлж єгнє. Гурван vндсэн архитектур байдаг. Host-based буюу тєвлєрсєн майнфрэйм бvхий сvлжээнд энэ толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based сvлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох vvрэгтэй байдаг бол, Client-server сvлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор єнєєдрийн байдлаар Client-server бvтэцтэй сvлжээ нь илvv их єргєнєєр хэрэглэгдэж байна. Харин ерєєсєє сервергvй, дан клиент компьютеруудыг хооронд нь холбож vvсгэсэн сvлжээг peer-to-peer сvлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сvлжээ peer-to-peer бvтэцтэй байна.

Thursday, February 2, 2012

дэлхийн хөгжилтэй хамт хөл нийлүүлэн алхцгаая

Бидний монгол улс манжийн дарлалаас гараад 200 гаруй жил өнгөрчээ. Бид дэлхий дахины хөгжилөөс зуу гаруй жилээр хоцорч байсан цаг үе бий. Ерөнхийдөө бид энэ дэлхий ертөнцөөс хол тасархай байсан гэхэд хилсэдэхгүй. Харин сүүлийн жилүүдээс бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж улам ч дэлхийн хөгжил цэцэглэлд ойртох болсон. Үүний нэг илрэл бол яахын аргагүй техник технологийн хөгжил дэвшил юм. Бидний амьдарч байгаа энэ 21-р зууныг мэдээллийн эрин зуун гэж нэрлэх болоод нилээдгүй олон жилийг ардаа үджээ. Манай улсад саяхныг хүртэл дэлхийн зах зээл дээр шинээр гарсан техник технологи хоцрогдож, хуучраад улаан номонд орох гэж байгаа үед нь тэр технологи орж ирдэг байсан. Харин бид одоо дэлхий дахинд хүчээ авч хөгжиж байгаа  техник технологийн дэвшилийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлж байгаа нь биднийг дэлхийн хөгжлөөс хоцрохгүй( гэхдээ бас түрүүлээгүй )хөл нийлүүлэн алхаж яваа хэрэг. Сүүлийн жилүүдэд монголд төдийгүй дэлхий дахинд мэдээлэл технологийг тэргүүлэх салбар болгоод байна. Тиймээс ч өнөөдөр  мэдээлэл технлогийн мэргэжилийг олон хүмүүс сонгон суралцах болсон. Бид газар доорх баялагаа зарж ухаанаа зарж амьдрах цаг иржээ.Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаж амьдрах биш харин тэр чиг хандлагыг хамтдаа тодорхойлох  оюунлаг  оюутан залуус та бүхний гарт тэнгэрлэг монголын минь ирээдүй байна. Залуусаа  хөгжилд дэвшилд хамтдаа !